Асуултууд
1. Сул үгийн тухай
(8-р мөр) balɣasun-dakin => dakin/дахин(үгийн дунд ордог Д-р эхлэнэ) гэдгийг
юу гэж авбал зохилтой вэ? тусдаа үг үү, эсвэл нөхцөл үү? Тусдаа үг бол "балгас"
гэж бичээд зай аваад "дахин" гэж бичнэ. Хэрэв нөхцөл бол зайн оронд NNBS
бичигдээд, өмнөх үгтэйгээ хамт нэг үг болно.
Энэ асуудлыг сул үгнүүд дээр мөн тодруулж авмаар байна.
- Батлах сул үг: даа, дээ (үгийн дунд орсон Д-р эхлэнэ)
- Асуух сул үг: уу, үү (гэдэсээр эхлэнэ)
- Хүч нэмэгдүүлэх сул үг: л (үгийн дунд орсон хэлбэрээр эхлэнэ?)
- Эргэлзэх сул үг: буй за(нум+орхиц)
- Зөвшөөрөх сул үг: за(үгийн эхэнд ордог хэлбэрээ авна)
Сул ҮГ гэсэн болохоор тусдаа үг гэж үзээд өмнөх үгийн ард зай аваад бичих байх
гэж бодож байгаа ч, нөхцөлүүдтэй адил зарим нэг нь үгийн дунд ордог хэлбэрээр
бичигдэж байгаа тул эргэлзээ төрлөө. Эсвэл заримыг нь нөхцөл шиг, заримыг нь
тусад нь үг шиг гэж ангилах ёстой юу? Дараа нь хэлний боловсруулалт хийх
программ хангамжтай уялдаатай байхын тулд юу гэж авах ёстой вэ?
2. Дармал, бичмэл үсгийн ялгааны тухай
Гуравдугаар биеийн хамаатуулахийн нөхцөл -ни. Н үсэг титэм байхуу? шүд
байхуу?
Монгол бичгийн дармал болон бичмэл хэлбэрүүд ялгаатай болохоор бас эргэлзээд байна. Хэвлэмэл номон дээр шүд+нум байдаг санагдана. Гар бичмэлд титэмээр байдаг уу? Бид фонт хийхдээ дармал, бичмэл үсгийн фонт гэж цаашид ялгах хэрэгтэй юу?
3. Галигийн тухай
3.1 далай, ой гэх мэт дэвсгэр Й-р төгссөн үгнүүдийг хай сайгүй "oi, dalai" гэж
галигласан харагдана. Зүй нь "oy, dalay" гэж галиглах ёстой санагдана.
3.2 Х/Г үсгүүдийг алиугаар нь унших/галиглах вэ гэж?
(5-р мөр) "өгөөд" гэсэн үгийг яаж галиглах ёстой вэ? öggüged(өггүгэд), ögküged(өгхүгэд)?
мөн “чийг” гэсэн үг байна. ᠴᠢᠭᠢᠭ “чигиг” гэхээр нэг л сонсголгүй сонсогдох юм,
“чихиг” гэж уншдаг шиг санагдаад? галиг нь čigig᠌, эсвэл čikig᠌?
3.3 Үгийн эхэн, эхэн үед орсон Ө/Ү үсгийг юу гэж галиглах вэ? Үүнд ямар нэг зүй
тогтол байгаа юу, орчин цагын монгол хэлэнд тааруулж галигладаг уу?
- Мөрэн, Мүрэн
- Нөхүд, Нүхүд
- Өхин, Үхин