Difference between revisions of "Монгол бичиг-ээ сэргээхийн учир"

From Mongol
Jump to: navigation, search
(Created page with "Монгол бичиг-ээ сэргээн хэрэглэхийн ач холбогдол: 1. Хамгийн том ач холбогдол бол үндэстний үзэл, ...")
 
m
 
Line 16: Line 16:
 
4. Хэл яриа, бичиг үсэг нь хүний сэтгэх чадвар хөгжихөд нөлөөлдөг гэдэг. Тэр тусмаа Монгол бичгийн үгийн уг язгуураас үгийн гаргалгаа, ойролцоо утга бүхий үгнүүдийн хоорондын хамаарал нь бичиг үсэг дээр илэрч гардаг нь кирилл бичигт бол огт байхгүй зүйл. Монгол бичиг мэддэг, судалдаг олон хүн үүнийг батлах байхаа.
 
«...Тухайлбал, одоо бидний хөрөө, шүд, хутга, хялгас, хил, хязгаар зэрэг холбоотой гэж үзэх аргагүй олон үгийг монгол бичигтэй хүн “ таслах, огтлох, хэрчих…”гэсэн утга бүхий нэг язгууртай болохыг хялбархан олж харах жишээтэй. Өөрөөр хэлбэл, үгийн гарал, уугуул утга нь монгол бичгээс тодорхой харагдана. Энэ бол хэл, сэтгэлгээ хоёрыг холбож өгдөг байсан гол цөм нь байлаа...»  
+
<nowiki>«...Тухайлбал, одоо бидний хөрөө, шүд, хутга, хялгас, хил, хязгаар зэрэг холбоотой гэж үзэх аргагүй олон үгийг монгол бичигтэй хүн “ таслах, огтлох, хэрчих…”гэсэн утга бүхий нэг язгууртай болохыг хялбархан олж харах жишээтэй. Өөрөөр хэлбэл, үгийн гарал, уугуул утга нь монгол бичгээс тодорхой харагдана. Энэ бол хэл, сэтгэлгээ хоёрыг холбож өгдөг байсан гол цөм нь байлаа...»</nowiki>
  
5. Цаашдаа мөн Монгол хэлний хувьд ч бичгээ дагаад илүү зөөлөрч ирэх байх. Кирилл бичгээс хэд дахин илүү уян яруу юм. Ер нь зөөлөн дөлгөөн ярилцсанаар хүмүүсийн хоорондын харилцаанд ч эерэг тал гарч ирэхийг үгүйсгэхгүй байх. Б.Явуухулан, Ч.Лодойдамба, Б.Ринчен гээд манай шилдэг зохиолч, яруу найрагчид энэ талаар ярьсаар, бичсээр ирсэн.
 
Одоо ч гэсэн блогчдын дунд байнга байдаг "хэлээ хазаж бичих" гэдэг маргаантай асуудал бол үүнтэй яах аргагүй холбоотой байх. Нэгэндээ энгийн зөөлөн, илүү ялдам, яруу хэлбэрээр ойлгуулахын тулд тэгж "хэлээ хазахаас" өөр аргагүй болгодог нь кирилл бичиг юм болов уу?
 
«...
+
<nowiki>«...
 
- Монгол бичгийг кирилл бичгээр солих болсон улс төрийн учир шалтгааныг та юу гэж үздэг вэ?
 
- Монгол бичгийг кирилл бичгээр солих болсон улс төрийн учир шалтгааныг та юу гэж үздэг вэ?
  
- Энэ учир шалтгааныг нэгэн хэсэг ярьдаггүй байсан боловч 1962 онд Их тэнгэрийн аманд Ю.Цэдэнбал дарга зохиолчдыг хүлээж авах үед Ч.Лодойдамба, Б.Явуухулан нар “Монгол бичгээр бичсэн зохиол, шүлгээ шинэ бичиг болгоход найруулгын сайхан өнгө аяс нь илт алдраад байна” гэж хэлжээ. Үүний хариу болгож Ю.Цэдэнбал дарга «…Ирээдүйд нэг хэл, нэг бичигтэй болох онол бий шүү дээ. Энэ бол биелэгдэх зүйл. Бид хуучин үсэгтээ эргэж орно гэж ярихгүй...» гэж ам алдсан тухай тэмдэглэл бий.
 
Тэгээд ямар онол байдаг юм бол гэж хайхад И.В.Сталин 1950 онд А.Хлопов гэдэг хүнд бичсэн захидалдаа «…нийтийн нэг хэлэнд нийлэх явдал ... дэлхий дахинд социализм ялсны дараа… үед холбогдоно...» гэж тэмдэглэсэн байдаг юм билээ...»
+
Тэгээд ямар онол байдаг юм бол гэж хайхад И.В.Сталин 1950 онд А.Хлопов гэдэг хүнд бичсэн захидалдаа «…нийтийн нэг хэлэнд нийлэх явдал ... дэлхий дахинд социализм ялсны дараа… үед холбогдоно...» гэж тэмдэглэсэн байдаг юм билээ...»</nowiki>
  
6. Ядмаг бичиг үсэг нь хэлээ бас ядмаг болгодог гэнэ. Бичиг үсэг хэл хоёр нь хоорондоо салшгүй холбоотой. Харин хэл нь сэтгэхүйтэй холбоотой. Хэл ядуурах тусам сэтгэхүй ядуурах болно.  
 
Дэвшилт гэдэг өөр үгээр жишээ авъя. Энэ үгийг Монгол бичгээр хоёр янзаар бичдэг. Утга нь нарийн ялгаатайн дээр өгүүлбэрт гүйцэтгэх үүрэг нь өөр. Тухайлбал: дэвшилтү үзэл санаа гэвэл өгүүлбэрт их төлөв тодотгол болдог. Нийгмийн дэвшилтэ гэвэл ердийн нэр үг. Энэ үгийг монгол бичгээр бичихэд аль нь билээ гэж бодож байгаад зөвийг нь сонгоно. Ялгаж зөвийг нь сонгоно гэдэг бол хэлний мэдрэмжийн дасгал гэсэн үг. Тамирчин хүн дасгал сайн хийж байж сайн өрсөлддөгтэй зарчмын хувьд адил.
 
Бодож сэтгэхгүй байх нь өнгөндөө амар юм шиг боловч яваандаа хоёр үг мэддэг байсан бол ганц үгтэй болж байгаа хэрэг. Үүнчлэн бохиртох, бохирдох гэдэг язгуур нэг ч, үндэс өөр хоёр үгийг ялгахаа больж, хууль цаазад хүртэл буруу хэрэглэсээр байна. Одоо Монгол бичиг мэдэхгүй хүн Балданы, Ёндоны буюу Балдангийн, Ёндонгийн гэдгийн аль нь зөвийг мэдэхээ больсон. Энэ мэтээс үүдэж хэлний ядуурал аажмаар буй болдог байна...»  
+
Бодож сэтгэхгүй байх нь өнгөндөө амар юм шиг боловч яваандаа хоёр үг мэддэг байсан бол ганц үгтэй болж байгаа хэрэг. Үүнчлэн бохиртох, бохирдох гэдэг язгуур нэг ч, үндэс өөр хоёр үгийг ялгахаа больж, хууль цаазад хүртэл буруу хэрэглэсээр байна. Одоо Монгол бичиг мэдэхгүй хүн Балданы, Ёндоны буюу Балдангийн, Ёндонгийн гэдгийн аль нь зөвийг мэдэхээ больсон. Энэ мэтээс үүдэж хэлний ядуурал аажмаар буй болдог байна...»</nowiki>
 
http://zorigt.blogspot.com/2007/06/blog-post_29.html энэ жишээнээс бас харагдаж байгаа байх.
 
http://zorigt.blogspot.com/2007/06/blog-post_29.html энэ жишээнээс бас харагдаж байгаа байх.
  
Latest revision as of 18:44, 7 September 2010

Монгол бичиг-ээ сэргээн хэрэглэхийн ач холбогдол:

1. Хамгийн том ач холбогдол бол үндэстний үзэл, соёл заншил, бусдаас ялгарах онцлогоо харуулах, өөрснөө мэдрэх байх. Үндэстний (uniqueness) бусдаас ялгарах онцлог бахархах соёлын хамгийн эхэнд нь байдаг зүйл бол "бичиг". Харин уйгаржин бичиг гэгдэх энэ бичиг үнэхээр Монголчуудын бичиг мөн юм уу? 12-р зууны орчимд Уйгарчуудын бичиг үсгээс авч Монгол хэлэнд зохицуулан анх Монгол бичгийг авч байсан гэх түүхтэй. Ямар ч байсан тэр үсгүүдээс аваад 800 гаран жилийн турш хэрэглээд, хөгжүүлээд, өөрийн хэлэнд зохицуулж ирсэн, тухайн бичгийн хувьд янз бүрийн уран гоё бичих урлагууд хүртэл гараад хөгжөөд ирсэн бичиг тул Уйгар бичиг гэж хэлэгдэхгүй болов уу. Монгол бичгийг Бидний Монголчуудын бичиг биш, бид бусдаас авсан гэдэгтэй миний хувьд санал нийлэхгүй байна л даа. Япончууд ч бас анх бичиг үсгээ Хятадуудаас авсан. Гэлээ гээд одоо бол Япон бичиг, хятад биш. Түүнтэй адилхан бид 800 жилийн өмнө хэнээс авсан нь чухал биш байхаа. Монгол бичиг бол Монголчуудын бичиг. Харин кирилл бол биш, магадгүй 750-800 орчим жилийн дараа гэхэд одоогийн Монгол бичиг шиг Монголын бичиг болж магадгүй л юм. Гэхдээ Монгол бичгийн бас нэгэн том үүргийг нөхөж чадахгүй болов уу. Монголын хамгийн хүчирхэг байсан үеийн Монгол бичиг нь бусад олон Монгол угсаатныг холбох холбоос байж ч болох талтай. Түүхийн хугацааны туршид Монголчууд 10 гаран бичиг үсгийг өөрсдөө зохион, бусдаас аван хэрэглэж байсан ч уйгаржин гэгдэх Монгол бичиг маань энэ цаг хугацааг туулан, шалгаран үлдэж иржээ. Мөн Монгол бичиг нь олон олон овог аймгуудын дуудлага, нутгийн хэллэг, хэлний онцлогийг ялгалгүй хадгалж, багтааж чаддаг өвөрмөц онцлогтой...

2. Авцалдаа муутай, ойлгомжгүй кирилл бичгийн дүрмээс Монгол бичгийн дүрэм эмх цэгцтэй цогц, Монгол хэлний маань салшгүй хэсэг гадна илрэх төрх нь юм. Тэгэхээр нэг том дэвшил бол хэл бичгийн хялбар дүрэм, алдаагүй бичдэг болцгоох. Нэгээхэн жишээ дурдахад: http://zorigt.blogspot.com/2007/06/blog-post_29.html бичлэг болоод сэтгэгдэлд байгаа асуудлууд бүгд Монгол бичигт бол тулгарахгүй. Өөр олон хүнд кирилл бичгийн иймэрхүү жишээнүүд байгаа гэж бодож байна.

3. Компьютер дээр автоматаар алдаа засагч, хөрвүүлэгч, орчуулагч програмууд хийхэд Монгол бичиг нь кириллээс хэд дахин хялбар болгож өгнө. Одоо болтол олигтой алдаа засдаг програм ч гараагүй л байна шүү дээ. Энд кирилл бичгийн адармаатай дүрмүүдийн оронд Монгол бичиг байвал маш хялбархан болно. Цаашдаа автомат орчуулагч, хөрвүүлэгч програмууд гээд зөндөө асуудлууд байсаар байгаа. Энэ талаар яг энэ чиглэлээр судлаад ажиллаж байгаа хүмүүсийнх нь бичлэгүүдтэй танилцаж, тэднээс энэ талаар мэдээлэл авч болох байхаа. Ямартай ч мэдээллийн технологийн мэргэжилтэн, энэ чиглэлээр судалгаа хийж байгаа хүмүүсийнх нь хувьд ингэж ярьцгаагаад байгаа юм. http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post.html http://www.badral.net http://zorigt.blogspot.com

4. Хэл яриа, бичиг үсэг нь хүний сэтгэх чадвар хөгжихөд нөлөөлдөг гэдэг. Тэр тусмаа Монгол бичгийн үгийн уг язгуураас үгийн гаргалгаа, ойролцоо утга бүхий үгнүүдийн хоорондын хамаарал нь бичиг үсэг дээр илэрч гардаг нь кирилл бичигт бол огт байхгүй зүйл. Монгол бичиг мэддэг, судалдаг олон хүн үүнийг батлах байхаа.

«...Тухайлбал, одоо бидний хөрөө, шүд, хутга, хялгас, хил, хязгаар зэрэг холбоотой гэж үзэх аргагүй олон үгийг монгол бичигтэй хүн “ таслах, огтлох, хэрчих…”гэсэн утга бүхий нэг язгууртай болохыг хялбархан олж харах жишээтэй. Өөрөөр хэлбэл, үгийн гарал, уугуул утга нь монгол бичгээс тодорхой харагдана. Энэ бол хэл, сэтгэлгээ хоёрыг холбож өгдөг байсан гол цөм нь байлаа...»

5. Цаашдаа мөн Монгол хэлний хувьд ч бичгээ дагаад илүү зөөлөрч ирэх байх. Кирилл бичгээс хэд дахин илүү уян яруу юм. Ер нь зөөлөн дөлгөөн ярилцсанаар хүмүүсийн хоорондын харилцаанд ч эерэг тал гарч ирэхийг үгүйсгэхгүй байх. Б.Явуухулан, Ч.Лодойдамба, Б.Ринчен гээд манай шилдэг зохиолч, яруу найрагчид энэ талаар ярьсаар, бичсээр ирсэн. Одоо ч гэсэн блогчдын дунд байнга байдаг "хэлээ хазаж бичих" гэдэг маргаантай асуудал бол үүнтэй яах аргагүй холбоотой байх. Нэгэндээ энгийн зөөлөн, илүү ялдам, яруу хэлбэрээр ойлгуулахын тулд тэгж "хэлээ хазахаас" өөр аргагүй болгодог нь кирилл бичиг юм болов уу?

«... - Монгол бичгийг кирилл бичгээр солих болсон улс төрийн учир шалтгааныг та юу гэж үздэг вэ? - Энэ учир шалтгааныг нэгэн хэсэг ярьдаггүй байсан боловч 1962 онд Их тэнгэрийн аманд Ю.Цэдэнбал дарга зохиолчдыг хүлээж авах үед Ч.Лодойдамба, Б.Явуухулан нар “Монгол бичгээр бичсэн зохиол, шүлгээ шинэ бичиг болгоход найруулгын сайхан өнгө аяс нь илт алдраад байна” гэж хэлжээ. Үүний хариу болгож Ю.Цэдэнбал дарга «…Ирээдүйд нэг хэл, нэг бичигтэй болох онол бий шүү дээ. Энэ бол биелэгдэх зүйл. Бид хуучин үсэгтээ эргэж орно гэж ярихгүй...» гэж ам алдсан тухай тэмдэглэл бий. Тэгээд ямар онол байдаг юм бол гэж хайхад И.В.Сталин 1950 онд А.Хлопов гэдэг хүнд бичсэн захидалдаа «…нийтийн нэг хэлэнд нийлэх явдал ... дэлхий дахинд социализм ялсны дараа… үед холбогдоно...» гэж тэмдэглэсэн байдаг юм билээ...»

6. Ядмаг бичиг үсэг нь хэлээ бас ядмаг болгодог гэнэ. Бичиг үсэг хэл хоёр нь хоорондоо салшгүй холбоотой. Харин хэл нь сэтгэхүйтэй холбоотой. Хэл ядуурах тусам сэтгэхүй ядуурах болно.

«... Дэвшилт гэдэг өөр үгээр жишээ авъя. Энэ үгийг Монгол бичгээр хоёр янзаар бичдэг. Утга нь нарийн ялгаатайн дээр өгүүлбэрт гүйцэтгэх үүрэг нь өөр. Тухайлбал: дэвшилтү үзэл санаа гэвэл өгүүлбэрт их төлөв тодотгол болдог. Нийгмийн дэвшилтэ гэвэл ердийн нэр үг. Энэ үгийг монгол бичгээр бичихэд аль нь билээ гэж бодож байгаад зөвийг нь сонгоно. Ялгаж зөвийг нь сонгоно гэдэг бол хэлний мэдрэмжийн дасгал гэсэн үг. Тамирчин хүн дасгал сайн хийж байж сайн өрсөлддөгтэй зарчмын хувьд адил. Бодож сэтгэхгүй байх нь өнгөндөө амар юм шиг боловч яваандаа хоёр үг мэддэг байсан бол ганц үгтэй болж байгаа хэрэг. Үүнчлэн бохиртох, бохирдох гэдэг язгуур нэг ч, үндэс өөр хоёр үгийг ялгахаа больж, хууль цаазад хүртэл буруу хэрэглэсээр байна. Одоо Монгол бичиг мэдэхгүй хүн Балданы, Ёндоны буюу Балдангийн, Ёндонгийн гэдгийн аль нь зөвийг мэдэхээ больсон. Энэ мэтээс үүдэж хэлний ядуурал аажмаар буй болдог байна...» http://zorigt.blogspot.com/2007/06/blog-post_29.html энэ жишээнээс бас харагдаж байгаа байх.

7. Монгол бичиг бол дэлхийн хамгийн хурдан бичлэгтэй бичиг гэгддэг. Тэгвэл амьдралын хором бүр үнэтэй, цаг бол алт гэдэг бол нэг хором ч гэсэн хэмнэх юмсан... Физиологи талаас нь авч үзвэл хүний гарын булчингийн татагдах чиглэлийн дагуу бичигддэг нь гар ядрахад ч бас нөлөө багатай байж болох. Энэ талаар надад одоогоор яг баримт байхгүй ч Монгол бичиг тасалдалгүй бичихэд хамгийн тохиромжтой маш хурдан бичигддэг гэдэг. Олны үг ортой байхаа.

г.м Монгол бичгийн кирилл бичгээс давуу талууд болоод, зарим нь зайлшгүй бид Монгол бичгээ сэргээн хэрэглэх ёстой, шаардлага болох болов уу гэж тунгаах юм.

Цаг үе нь тохиромжтой байна уу?

Одоо л биш бол улам л оройтох, улам л илүү зардал гарах болно. Бүүр огт сэргээх боломжгүй ч болж мэдэх. Хэл бичиг хоёр маань улам бүр холдож, хэл маань ч улам бүр ядуурах болно.

...Монгол бичгийг орчин цагийн хэлэнд тохируулан засварлаж хүмүүст сургах хэрэгтэй. Тэгвэл илүү үр дүнтэй, сэргээхэд амар байх болно...

Монгол бичгийг өөрчилж сэргээнэ гэвэл кириллээрээ явсан нь дээр гэж боддог юм. Тэртээ тэргүй дүрмийг нь өөрчилчихвөл гол авч үлдэх гээд байгаа амин сүнс гээд байгаа зүйл нь үгүй зүгээр л нэг хэлбэр төдий босоо үсэгнүүд болчихно. Хэвтээ, босоогийн ялгаа үнэндээ тийм ч их чухал зүйл биш юм. Хамгийн гол нь тэр доторх дүрэм, олон олон Монголын цусны тасархайнууд тэр хэвээр нь уншина, ойлгоно гэдэгт нэг маш чухал ач холбогдол нь яваа.

Монголчуудыг хэзээ ч 5 саяас дээш гаргаж болохгүй гэж ярьдаг юм гэнэ лээ. Үнэн хэрэгтээ бол аль хэдийн 5 сая гарсан л байгаа. Гэвч бичиг үсэг, хил хязгаар л таслагдсан байгаа. Ядаж бичиг үсгээрээ холбогдоод, бусад Монголчууд нь энэ чимээг сонсон хүлээж авч Монгол үндэстнүүд хэдий хил хязгаараар тусгай ч зүрх сэтгэл хэл соёлоороо эргэн нэгдэх, интернет хуудас, хэлэлцүүлгүүд дээр өөрсдийн хэлээр харилцан холбогдох гээд цаана магадгүй илүү олон зүйл ч байж болох юм. Гэтэл тэр гол чухал зүйлийг нь устгаад хаячихвал кирилл, Латин, ханз алинаас нь ч ялгаагүй зүгээр л хэдэн ацаг шүд, гэдэс болж хувирах болно доо...

...Тэгэхээр хүн төрөлхтний түүх 40 жилийн хугацаанд монгол бичиг оролцолгүйгээр асар хурдацтай хөгжсөн байгааг өнөөдөр бид эх бичигээ сэргээхдээ тусгаж өгөх зайлшгүй шаардлагатай...

...Өвөр Монголд Монгол бичгээр сурах бичиг, ном судрууд шинэ шинээр хэвлэгдэж л байдаг юм билээ. Тэрийг бол ямар нэгэн өөрчлөлтгүй яг л эртнээс шалгарч ирсэн тэр эх бичгийг хэвээр нь л авч хэрэглэсэн гэж би ойлгоод байдаг. Одоо энэ кирилл үсэг ч бас тэр бидний анх Оросоос авсан тэр хэвээр л байна. Тэр хэвээр нь хэрэглээд болоод л байгаа. Хөгжиж байна гээд үсгийг солиогүй. Англи хэл ч бас хэдэн зуун жилийн өмнө хэрэглэж байсан тэр л хэвээр байгаа. Дэлхий хөгжлөө гээд Англичууд үсгээ солиогүй, нэмж хасаагүй.

Бас зарим нэгэн зүйлийг нэмж дурдмаар санагдлаа. Өнөөдөр Хятад дахь Монголын нэгэн хэсэг болсон Монгол Хятад 2 хэлтэй хүмүүс хөгжиж байвал бидэнд бас л ашигтай. Зарим нөхдүүд Өвөр Монголчуудад хужаа гээд таагүй хандах нь элбэг байх шиг байдаг. Үг хэллэг, дуу хөгжмийг нь хараад шоолж инээцгээдэг. За яах вэ тийм зүйл байж болно... Өнөөдөр гэхдээ 5, 10 жилийн өмнөхөөс тэд шал өөр болсныг анзаарч болно. Тэдний хамтлаг дуучдын дуунаас, ТВ-ээс нь анзаарагдах байх. Бас тэр хэмжээгээр ч ном, бичмэл зүйлс бэлтгэгдэж л байгаа болов уу. Магадгүй нам засгийнх нь шалгуураар хэвлэгдээгүй нь ч бий байж мэдэх л юм.

Хэрэв бид хэл бичгээ сэргээвэл тэндээс бас одоогийн дэлхий рүү чиглэн хөгжиж эхлээд байгаа тэр газраас үлээсэн салхи Монгол хэлээр, Монгол бичгээр үлээж эхэлбэл бидэнд бага ч болов харах унших зүйл нэмэгдэж ирэхийг үгүйсгэхгүй болов уу? Ердөө л хэдэн дуучны CD, очиж тоглосон тоглолт төдий зүйл биднээс нэлээн хойно явсан тэднийг бараг хажууд авч ирээд байгаа мэт надад харагдаж байгаа? Монголчууд хийгээгүй байхад Өвөр Монгол залуу Монгол бичгийг Windows-д дүрсэлчихсэн л байна. Цаашдаа Буриад, тэрнээс цаашлаад энэ бичиг үсгийн хэлхээ тэлэгдээд яваасай гэж хүсэх хүн цөөнгүй бий байх аа... Эх хэл, бичиг соёлоороо холбогдон бие биенээ түшин өндийвөл магадгүй нэгэн цагт Англичууд листээрээ Монгол бичигт шилжинэ, шилжихгүй гээд маргаж суух ч юм билүү хэн мэдлээ...

Саяхан нэг найз маань бас нэг жишээ авч байсан. Ердөө л нэг өглөө сэрэхэд нь л хил гээд татчихсан ах дүү нар ч хоёр өөр улсын иргэд болчихсон гэдэг юм билээ. Тэгээд Өмнөговийн уугуул нэг найз маань Хятад орж хамаатнуудаа олоод саяхан мессенжерээр эмээгээ төрсөн эгчтэй нь яриулж бөөн юм болсон гэж ярьж байсан. Харин тэгэхэд мессенжерээр харилцахдаа нөгөө талаас Хятадаар бичсэнийг нь google орчуулагчаар хөрвүүлж байж, өөрөө бас Англиар бичээд Хятад руу хөрвүүлээд буцаж тавьж холбогдсон гэсэн. Харин дараа нь микрофон камертай болсны дараа ярихад бол зүгээр л Монголоороо хоорондоо ярилцсан гэж ярьж байсан. Тэгэхээр Монгол бичиг гээч зүйлийн ач холбогдлыг энэ жижиг жишээн дээрээс л харж болох байх аа.

Хэрвээ Монгол улс маань Монгол бичгээ энэ хэвээр хэрэглэдэг болчихвол Монгол хүний тоо шууд л нөгөө яриад байдаг 5 саяас дээш гарна, магадгүй өөр газар суугаа өөрсдийгөө Монгол цустай гэж боддог олон хүн эх хэл бичгээ сэргээн үзэх ч юм билүү... Магадгүй тэдний бурхан дээрээ тахисан, хаа нэгтээгээ далдлан нууж хадгалсан босоо үсэг бүхий хуучирсан судар ном нь тэднийг дуудан нэгтгэх ч юм билүү...

Гэтэл нөгөө Монгол бичгийг нь сурахад амар болгож байна гээд зүгээр л нэг босоо үсэгнүүд болгоод, доторх дүрэм, бичдэг хэлбэрийг нь аваад хаячихвал юу болох билээ дээ? Тийм ч болохоор олон эрдэмтэд, Монголоо гэсэн хүмүүс өнөөг хүртэл тэр бүхнийг эсэргүүцэн зогсож, нөгөө "хэцүү" үсгийг тэр хэвээр нь, тэгээд бүр "нийтээрээ албан ёсоор" хэрэглэх гээд байдаг байсан юм болов уу. Түрүүний мэйлд Б.Ринчен гуай болоод бусад олон том эрдэмтэд ингэж өөрчлөх талаар эсэргүүцдэг байсан юм билээ гэж бичих гээд одоо цаг дээр биччихсэн байна. Гэхдээ одоо цаг дээр бичсэн ч нэг их ялгаагүй байх л даа. Тэр агуу хүмүүсийн бодол санаа, хийсэн бүтээсэн нь бидний дунд одоо ч амьдаараа оршин байгаа шүү дээ.

Ер нь бол 40-өөд оны үеэс кирилл бичиг сурган, Монгол бичгийг хэрэглээнээс шахан хассан нь Өвөр Монгол Буриадыг хилээр зааглан салгаж авснаасаа ч илүүтэйгээр Монголчуудыг таслан хуваасан маш том улс төрийн бодлого байсан байх. Оросын хувьд энэ бол асар том ач холбогдолтой зүйл байсан болов уу. Хэрэв одоо бид Монгол бичгээр бичдэг байсан бол яах байсан бол гэж бодохоор бас их сонирхолтой санагддаг...

Санаа авч болох холбоосууд

http://origo.mn/index.php?z=/0/0/68/142/ http://dusal.blogmn.net/14798/yndesnii-ba-tsogts-gesen-aguulga-uguilegdej-baina.html http://dusal.blogmn.net/14797/tuurga-tusgaar-mongol-ulsiin-turd-undesnii-bichig-ni-uguilegdej-baina.html http://dusal.blogmn.net/14799/mongol-uhaan-%E2%80%93-mongol-hel-%E2%80%93-mongol-bichig.html http://dusal.blogmn.net/18036/medeej-duutei-zolgoh-mendiin-sambai.html http://forum.dusal.net/viewtopic.php?p=12027