Асуултууд

From Mongol
Jump to: navigation, search



Бүлэг асуулт 1 - www.babelstone.co.uk тексттэй холбоотой асуултууд

Асуултын зарим нь http://www.babelstone.co.uk/Test/Mongolian.html дээрх жишээ тексттэй холбоотой байгаа тул дээрх хуудасны эхэнд байгаа эх зургыг үзнэ үү.

1. dakin
(8-р мөр) balɣasun-dakin => dakin/дахин(үгийн дунд ордог Д-р эхлэнэ) гэдгийг юу гэж авбал зохилтой вэ? тусдаа үг үү, эсвэл нөхцөл үү? Тусдаа үг бол "балгас" гэж бичээд зай аваад "дахин" гэж бичнэ. Хэрэв нөхцөл бол зайн оронд NNBS бичигдээд, өмнөх үгтэйгээ хамт нэг үг болно.


Бүлэг асуулт 2 - Ерөнхий асуултууд

1. Сул үгийн тухай

Сул үгийн олонхи нь үгийн дунд орсон хэлбэрээр эхэлж байна.

  • Батлах сул үг: даа, дээ (үгийн дунд орсон Д-р эхлэнэ)
  • Асуух сул үг: уу, үү (гэдэсээр эхлэнэ)
  • Хүч нэмэгдүүлэх сул үг: л (үгийн дунд орсон хэлбэрээр эхлэнэ?)
  • Эргэлзэх сул үг: буй за(нум+орхиц)
  • Зөвшөөрөх сул үг: за(үгийн эхэнд ордог хэлбэрээ авна)

Сул ҮГ гэсэн болохоор тусдаа үг гэж үзээд өмнөх үгийн ард зай аваад бичих байх гэж бодож байгаа ч, нөхцөлүүдтэй адил зарим нэг нь үгийн дунд ордог хэлбэрээр бичигдэж байгаа тул эргэлзээ төрлөө. Эсвэл заримыг нь нөхцөл шиг, заримыг нь тусад нь үг шиг гэж ангилах ёстой юу? Дараа нь хэлний боловсруулалт хийх программ хангамжтай уялдаатай байхын тулд юу гэж авах ёстой вэ?


2. Дармал, бичмэл үсгийн ялгааны тухай
Гуравдугаар биеийн хамаатуулахийн нөхцөл -ни. Хамаатуулахын тийн ялгалын нөхцөл -луга, -лүгэ. Н ба Л үсгүүд титэм байхуу? шүд байхуу?

Монгол бичгийн дармал болон бичмэл хэлбэрүүд ялгаатай болохоор бас эргэлзээд байна. Хэвлэмэл номон дээр шүд+нум байдаг санагдана. Гар бичмэлд титэмээр байдаг уу? Бид фонт хийхдээ дармал, бичмэл үсгийн фонт гэж цаашид ялгах хэрэгтэй юу?


Бүлэг асуулт 3 - Галигийн тухай

1 далай, ой гэх мэт дэвсгэр Й-р төгссөн үгнүүдийг хай сайгүй "oi, dalai" гэж галигласан харагдана. Зүй нь "oy, dalay" гэж галиглах ёстой санагдана.

2 Х/Г үсгүүдийг алиугаар нь унших/галиглах вэ гэж? (5-р мөр) "өгөөд" гэсэн үгийг яаж галиглах ёстой вэ? öggüged(өггүгэд), ögküged(өгхүгэд)? мөн “чийг” гэсэн үг байна. ᠴᠢᠭᠢᠭ “чигиг” гэхээр нэг л сонсголгүй сонсогдох юм, “чихиг” гэж уншдаг шиг санагдаад? галиг нь čigig᠌, эсвэл čikig᠌?

3 Үгийн эхэн, эхэн үед орсон Ө/Ү үсгийг юу гэж галиглах вэ? Үүнд ямар нэг зүй тогтол байгаа юу, орчин цагын монгол хэлэнд тааруулж галигладаг уу? - Мөрэн, Мүрэн - Нөхүд, Нүхүд - Өхин, Үхин


Бүлэг асуулт 4 - MongoliaBaiti фонтын дүрмүүдээс

MongolianBaiti(Microsoft)-н фонтын монгол бичгийн дүрмүүдийг судалж үзлээ. Авчиж ч болохгүй, хаяж ч болохгүй дүрмүүд нилээд байна. Үүн дотор "үндэслэлтэй" дүрмүүд байвал ялгаж авах хэрэгтэй байна. Монгол бичигт ийм дүрэм байдаг эсэхийг хэлж өгч тус болно уу.

  • calt27, 28, 50: СГА, ДГА гэсэн үг, үеийг бичих
СГ-А, ДГ-А, СГА, ДГА гэсэн үгийг бичихдээ Г үсгийг цэггүй хоёр шүдээр бичнэ. (Дүрмээр бол А-гийн өмнө орсон Г хоёр цэгтэй бичигдэнэ)
үгийн эхэн ба дунд СГэ(гшиг), ДГэ(гшиг) үеийг бичихдээ Г үсгийг цэггүй хоёр шүдээр бичнэ.
Ийм үг байхгүй бол энэ дүрмийг хасахаар байна.
  • calt44: Монгол И үсэг үгийн дунд хоёр шилбээр бичигдэх тохиолдол байдаг уу? Ялангуяа ӨИ, ҮИ гэсэн нийлэмж дээр.
Манж И хоёр шилбээр бичигдэх хувилбар байдгийг бид мэдэж байгаа. Мөн энэ бол хос эгшгийн дүрэмтэй холбоогүй.
Хос эгшиг бол АЙИ гэж Й үсэг дунд нь орж ирэх ёстой.
(99% байхгүй гэсэн саналтай байгаа, гэвч энэ дүрмийг хасахаас өмнө хэлний хүнээс асуух хэрэгтэй гэж ярилцлаа).
Ийм хувилбар байхгүй бол энэ дүрмийг хасахаар байна.
  • calt76, 82, 85: ХӨ, ХҮ гэсэн үгийг бичих
ХӨ, ХҮ гэж хоёр үсгээс бүрдсэн үгийг бичихдээ "(үгийн эхэнд орох ХӨ/ХҮ үе шилбэгүйгээр)+ оготор сүүл, урдаа хоёр цэгтэй" гэж бичнэ гэсэн дүрэм байна.
Ийм үг байхгүй бол энэ дүрмийг хасахаар байна.
  • calt86: -юү, -лү нөхцөлүүд
Монгол бичигт ийм нөхцөлүүд байдаг уу?
Ийм нөхцөл байхгүй бол энэ дүрмийг хасахаар байна.